Дэлхийн бүх цаг үеийн кинонуудаас орлогоороо тэргүүлдэг “Аватар” киноны гол дүрээр алдаршсан Сэм Уортингтон олон нийтийн газар зодоон хийсэн хэргээр баривчлагджээ. 37 настай Австралийн жүжигчин Нью-Йорк хотын “Cubbyhole” шөнийн цэнгээний газарт гэрэл зурагчинг зодож танхайрсан байна. Тэрээр энэ үйлдлээ 26 настай эхнэрийнх нь шилбэ рүү өшиглөсөн гэрэл зурагчинг тэвчиж чадаагүй хэмээн тайлбарлажээ. Цагдаа нар барьцаа мөнгө төлсөн жүжигчнийг суллаж, зурагчин Шен Лиг шүүх хурал болтол хорихоор болжээ.


