
Үндэсний супер лигийн аваргын төлөө Сүхбаатар СБЛ Хасын хүлэг баг өрсөлдөхөөр боллоо. Тэд Баянгол Гурвантамир багтай цувралын сүүлийн тоглолтоо хийж 109:92 харьцаатай хожил авсанаар финалд өрсөлдөх боломжтой болсон. Хүлгүүдээс өчигдөр Т.Санчир гайхалтай байж 23 оноо авч багаа тэргүүлсэн бол өрсөлдөгч Баянгол Гурвантамир багаас лигонер тоглогч К.Лавсон 21 оноо авч багаа тэргүүлсэн юм.