
Тус дуурийг анх 2004 онд Австри улсын найруулагч М.Майрхоферийн найруулгаар анх удаа тоглосон бөгөөд дуучдын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, зарим хувцас, тайз хуучирсан шалтгаанаар сүүлийн 4 жил тоглоогүй юм.
Бээжин дэх Австри улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Венийн хөгжмийн их сургуулийн профессор Ребекка Бланкеншипийг тус дуурийн найруулагчаар ажиллуулаж байгаа юм.
Дуурийн гол дүрүүдэд Э.Анхбаяр СТА, Б.Энхнаран, Б.Алтанхуяг СТА, Б.Эрдэнэтуяа СТА, Ж.Бямбажав, Э.Бумхүү СТА, Н.Туяа СТА нар тоглох бол удирдаачаар нь УГЗ Н.Туулайхүү ажиллаж байна.
24tsag.mn