
Жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг “Эх орончдын өдөр" болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан Монголын үндэсний ардчилсан намаас улс төрийн намын гишүүдийн дунд спортын дөрвөн төрлөөр тэмцээн явуулахаар болжээ. Тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-2-нд Ус сувгийн удирдах газрын зааланд болох бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн төрлүүдээр аваргаа тодруулах юм байна.
“Ухаалаг төрийг эрүүл бие, саруул ухаантай хүмүүс удирдана” гэх санааг тэмцээн зохион байгуулагчид уриагаа болгосон гэнэ. Тэмцээнд МҮАН, МАХН, АН, МУНН, МАН, ИЗНН, Либерал нам Консерватив нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам гэсэн есөн намын “тамирчид” өрсөлдөхөөр болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)