
Жил бүрийн гуравдугаар сарын 1-н буюу "Эх орончдын өдөр"-т зориулсан улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болох гэж байна. Ирэх бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болох уг барилдаан нь модон морин жилийн гуравдахь улсын цолтой бөхчүүдийн барилдаан юм.
Өнгөрсөн жил тус барилдаанд улсын заан Д.Баасандорж түрүүлж, улсын начин Р.Пүрэвдагва үзүүрлэж, Сүхбаатарын Батсуурь начин, Болдын Эрдэнэхүү арслан нар их шөвөгт үлдэж байсан билээ.
24tsag.mn