Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Батболд: Цалинг ирэх оны хоёр болон тавдугаар сарын нэгэнд нэмнэ

2011-12-20
0
ЖИРГЭХ
Багш нарын ажил хаялт өчигдрөөс зогсч, сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын өгсөн уурэг даалгаврын дагуу нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр хийсэн нь үр дүнд хүргэсэн юм. Тиймээс зөвшилцлийн талаар ерөнхий сайд С.Батболдтой ярилцлаа.
   Багш нарын ажил хаялт өчигдрөөс зогсч, сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын өгсөн уурэг даалгаврын дагуу нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр хийсэн нь үр дүнд хүргэсэн юм. Тиймээс зөвшилцлийн талаар ерөнхий сайд С.Батболдтой ярилцлаа.
- Багш нар цалингаа нэмэх шаардлага тавьж, ажил хаясан. Засгийн газар нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн ширээнд сууснаар тохиролцоонд хүрлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
- Монгол улсын Засгийн газар хүнийхээ хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийг байнга анхааралдаа байлгаж, боломж нөхцөлөөрөө нэмэх ёстой гэдэг зарчмаар хандаж ирсэн. Энэ удаад хөндөгдсөн асуудал нь багш нарын цалин нэмэх цаг хугацааг наашлуулах, өмнө нь тохиролцсон ёсоор 2012 оны эхэнд нэмэх ёстой гэсэн саналыг дэвшүүлсэн. Төсвийн боломж, цар хүрээний хэрээр далин нэмэх ёстой гэж Засгийн газар үздэг. Нөгөөтэйгүүр энэ нь нийгмийн гурван талт зөвшилцлийн хүрээнд хийдэг ажил. Мөн төсөв мөнгөний боломж, чадамжаар зохицуулагддаг асуудал шүү дээ. Нийгмийн зөвшилцөл, түншлэлийн хэлэлцээрийг байгуулж ирсэн туршлага бидэнд бий. Гэхдээ үүнд илүү бодитой хандах, тохиролцоо маань үр дүнтэй болох, дэвшүүлж буй асуудалд ажил хэрэгчээр хандаж, тэр хандлага эцэст нь бодитой шийдэгдэж байх зарчим цаашид өндрөөр тавигдана. Ер нь нийгмийн зөвшилцөл, түншлэлийн хүрээнд илүү үр дүнтэй болж, талууд хариуцлагатай хэлэлцэж тохиролцсон хэлэлцээрийнхээ эрх үүрэг, хариуцлагыг мөрдөж байх нь чухал.
   Энэ чиглэлээр гурван талт зөвшилцлийг Засгийн газрын холбогдох байгууллагын түвшинд нэлээн нухацтай ярилцпаа. Ярилцлагын үр дүнд гурван талт зөвшилцөл байгуулж, өнгөрсөн аравдугаар сард байгуулсан хэлэлцээртээ өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон.

- Харилцан хариуцлага мөрдөхөөр тохиролцсон гэлээ. Талуудын хариуцлага нь чухам юу юм бэ?

- Засгийн газар хүлээцтэй, бодитой дүгнэж хандах ёстой. Үүний зэрэгцээ багш нарын үүрэг хариуцлага бий. Хамгийн гол нь хүүхдүүд, тэдний сургалтын асуудалд бид хамгийн хариуцлагатай хандах ёстой. Иймээс ажил хаялтыг зогсоох ёстой юм, Бодит байдлыг дүгнэж, ярилцаж, тохиролцох ёстой гэсэн хариуцлагыг тал талдаа ойлголцсон тул шийдэлд хүрсэн гэж болно. Ийнхүү тохиролцооныхоо дагуу бид ирэх оны төсвийн боломж нөхцөлийг тооцож үзээд шаардлага гарвал төсвийн тодотгол хийх тухай холбогдох яамдад чиглэл өгсөн байгаа. УИХ дахь намын бүлэг болон гишүүд ч гэсэн энэ асуудлыг ойлгож байгаа. Засгийн газар болон УИХ-ын байр суурь зарчмын асуудал дээр нэгдмэл байдаг. Засгийн газар холбогдох асуудлаа боловсруулж УИХ-д өргөн барьж шийдүүлэх ёстой. Төсвийн тодотгол хийх тухайд намын бүлгүүд болон УИХ-ын холбогдох байгууллагаар ярилцах зүйл бий. Иймээс Засгийн газрын гурван талт хэлэлцээрийн тохиролцсон асуудлын хүрээнд ажлын хэсгүүдийн судалгаа, тооцоог үндэслэн ирэх оны хоёр болон тавдугаар сарын нэгэнд цалинг нэмэхээр боллоо. Мөн үүрэг хариуцлагын асуудал байгааг хэлэх нь зөв байх. Үндсэн хэлэлцээрээр тохирсон, хуулиар мөрдөгдөж, журмаар зохицуулагддаг асуудлыг салбарын дээд байгууллага тохиролцсон байхад үйлдвэрчний байгууллагууд ажил хаялт зохион байгуулвал үүсэх зөрчил, хохирол, цалинг хариуцах ёстой. Гэвч талууд үүнийг харилцан ойлголцож шийдэхээр тохирсон. Бид тохиролцсон зарчмаараа цаашид нийгмийн зөвшилцөл, түншлэлийн механизмыг илүү үр өгөөжтэй, бодитой болгох талаас хандсан гэдгийг зориуд хэлэхийг хүсч байна. Тиймээс ийм хандлагаар гурван талт хэлэлцээрт орж байгаа Үйлдвэрчний эвлэл болон Ажил олгогч эздийн холбоо хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Цалин нэмнэ гэдэг зөвхөн төрийн байгууллага, төрийн тодорхой салбар гэхээс илүү ажлын байрны 70 орчим хувийг бий болгож буй Ажил олгогч эздийн холбоо, ажил олгогч нарын шийдэл чухал. Тиймээс гурван талт хэлэлцээр нь зөвшилцлийн эрх, үүргийн тохиролцоон дээр бий болдог. Энэ агуулгаар тохиролцож, багш нар ажил хаялтаа зогсоолоо.

- Цалин нэмэх нь шийдэгдлээ. Энэ нь инфляци хөөрөгдөхөд нөлөөлөх юм биш үү. Энэ тохиолдолд инфляцийг хөөрөгдөхгүй байх талаар Засгийн газар ямар бодлого баримтлах вэ?
- Ирэх жилийн төсөв нэлээд өргөн хүрээг хамарсан том төсөв болсон. Манай улсын хөрөнгө оруулалт болон зардал, эдийн засгийн өсөлт, чадавхи өргөжиж байгаа. Засгийн газар инфляцийг гарцаагүй хянаж байх ёстой. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн тэнцлийг барих, мөнгөний болон, санхүүгийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх ёстой юм. Иймээс зохих арга хэмжээнүүдийг Монгол банк, мөн мэргэжлийн байгууллагууд хэ- рэгжүүлж, хөрөнгө оруулалтын бодлогоо илүү оновчтой байлгах ёстой. Инфляцийг хөөрөгддөг гол зүйл нь үнийн өсөлт. Үнийн өсөлтийг бид зайлшгүй анхаарах ёстой. Ялангуяа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болсон мах, гурил болон нефть, шатахууны үнийн өсөлтөд нухацтай хандаж байгаа. Мэдээж Засгийн газар үнэ тогтоохгүй. Нөгөө талаасаа үнийг тогтвортой байлгах, хөөрөгдөлд оруулахгүй байх тал дээр татварын болон, татаасын, нөөц бэлтгэх зэргээр олон чиглэлээр зохицуулах боломжтой. Энэ асуудалд Засгийн газар нухацтай хандаж, тодорхой бэлтгэлүүдийг хангаж байгаа. Гэхдээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зөвшилцөл, зохицуулалтаар хийгдэх ёстой. Засгийн газарт тодорхой бодлого бий. Нөгөөтэйгүүр бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь чухал. Удахгүй сар шинийн баяр болно. Цалингийн нэмэгдэл инфляцийг хөөрөгдөж, Цагаан сарын бэлэг сэлт төдийхөн болох вий гэсэн тооцоо, бухимдал эдийн засагч болон иргэдэд байна. Үүнд хариуцлагатай хандаж, иргэд маань ч гэсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд сонгох хэрэгтэй. Ийм үүрэг хариуцлага, ёс зүйн ухамсар, төр засаг болон ялангуяа иргэдэд маань байх ёстой юм.

- Ирэх хоёрдугаар сарын нэгнээс цалингийн нэмэгдэлтэй зэрэгцээд тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх үү?
- Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд авч үзнэ. Бидний хувьд нийгмийн гурван талт зөвшилцлийн хүрээнд асуудлаа ярьж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (180.149.65.162)
    сайн байна даа
    2011 оны 12 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    5 цаг 10 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 34 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    5 цаг 37 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 49 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 56 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    8 цаг 3 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    8 цаг 17 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    11 цаг 19 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    11 цаг 42 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 59 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    12 цаг 2 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    12 цаг 17 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    12 цаг 25 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    12 цаг 37 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    13 цаг 6 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    13 цаг 18 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    13 цаг 26 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    13 цаг 37 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК