
Аваргуудын лигийн шөвгийн 16 -гийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө үргэлжилэн явагдлаа. Испаний эзэн хааны Реал Мадрид клуб Германы Шальке 04 клубын талбай дээр зочилон тоглож 6:1 харьцаатай бут ниргэжээ. Криштиану Роналду, Бензема, Гарит Бэйл нар тус бүр хоёр гоол оруулжээ. Харин эсрэг багаас нэр төрийн ганц гоолыг нь довтлогч Хиунтлаар хийжээ. Хариу тоглолт долоо хоногийн дараа Реалын талбай дээр болно. Энэ тоглолтонд Шальке 04 клуб өрсөлдөгчөө долоон гоолын зөрүүтэй хожиж байж дараагийн шатанд шалгарах болно.