
ССАЖЯ-ын удирдлагууд өчигдөр тэшүүр, цана, кёрлинг, бэнди, хоккей зэрэг өвлийн спортын төрлийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, энэ төрлийн спортуудыг хэрхэн дэмжих талаар санал бодлоо хуваалцлаа. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойрын хугацаанд өвлийн спортыг хөгжүүлэх бодлого чиглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр яригдаж байгаа бөгөөд үүнд чиглэсэн зарлиг ч гаргаж магадгүй гэнэ.
Түүнчлэн тус яамныхан битүү дээвэртэй өвлийн спортын ордон барих асуудлыг яаралтай цэгцэлж, санхүү мөнгөний байдлыг ч зохицуулна гэдгээ хэлжээ.
24tsag.mn