
Үндэсний супер лигийн плэй оффын шатанд УБ Альянс Тех ШУТИС Харцага болон Дорнод Танан Гарьд багтай тоглож байгаа билээ. Харцага баг өрсөлдөгчөө 71:69 харьцаатай буулгаж авч цувралын харьцааг тэргүүлж эхэллээ. Цувралын харьцаа одоогоор 3:2 болоод байна. Харцагаас Ханмондс 21 оноо авч багаа тэргүүлсэн бол Гарьдаас Дане Равлинс 20 оноо авчээ.