
Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд явагдаж байгаа энэ үед мэргэн буучдын жагсаалтыг Реал Мадрид клубын тоглогч Криштиану Роналду тэргүүлж байна. Тэрээр зургаан тоглолтонд оролцож одоогийн байдлаар 11 гоол хийгээд байгаа юм. Тэрээр өнгөрсөн жил бас аваргуудын лигийн мэргэн бууч болж байсан юм. Харин түүний араас нэг гоолын дутуутай Златан Ибрахимович явж байна.