
Хүнийг санаатайгаар хөнөөсөн гэмт хэрэгт гүтгэсэн гэдэг зүйл ангиар хуульч М.Ичинноровт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргаж шалгаж байгаа талаар бид мэдээлж байсан. Энэ дагуу М.Ичинноров хуульч мэдээлэл хийж "Намайг Чингэлтэй дүүргийн цагдаа дээр эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шалгаж байгаа. Г.Алтанхүү өөрөө гомдол гаргасан учир сэжигтнээр татан шалгаж байна. Би байцаалтаа өгөөд эхэлчихсэн" гэж мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболд "М.Ичинноров хуульчид эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл огт байхгүй. Сэжигтнээр ч татаагүй. Г.Алтанхүүгийн гомдлоор хэд хэдэн удаа мэдүүлэг л авсан" гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)