
Гүйлтийн тэшүүрийн өсвөр үе, залуучуудын УАШТ энэ сарын 24-26-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Тэмцээнд 23 байгууллагын 200 гаруй тамирчин таван насны ангилалд, зургаан зайд зайд өрсөлдлөө.
46 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ хоёр, спортын мастер цолтой дөрвөн тамирчин оролцсон байна. Мөн тэмцээний үеэр зургаан зайд улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.