
Тэдэнд анхан шатны шүүхээс 21.6 жилийн ял оноосон байгаа. Харин ар гэрийнхэн болоод хөдөлгөөнийхөн ялын хэмжээтэй санал нийлэхгүй өдийг хүрч байна. Тэгвэл Ц.Мөнхбаяр нарын зэвсэг худалдан авсан иргэн Мөнхбатыг хууль хяналтынхан саатуулсан байна. Тиймээс хууль бусаар зэвсэг худалдан авсан, мөн галт зэвсэг бусдад хууль бусаар борлуулсан гэх үндэслэлээр Ц.Мөнхбаяр нарт дахин хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (80)