
- Ачаа тээврийн машинууд боомт дээр хонон өнжин дугаарладаг байдлыг халахад цахимжуулсан систем нэвтрүүлж, шат дамжлагыг цөөлсөн нь хангалтгүй. БНХАУ-ын Ганцмодны боомт 11:00-14:00 цагт завсарладаг, 17:30 цагаас хойш Оюутолгой ХХК-ийн зэсийн баяжмалыг хүлээж авдаггүй зэрэг нь хилийн наана урт цуваа үүсгэдэг гол шалтгаан болж байна. Иймд хоёр талын боомтын аль аль нь эхний ээлжинд үдийн завсарлагагүй ажиллаж, цаашид 24 цагаар ажиллах боломж бүрдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ боомтын ажлын цагийг уртасгахдаа ажилтны тоог нэмэхгүйгээр, дотооддоо зохион байгуулалт хийж болно гэж тогтлоо.
- Манай талын боомт 12 замаар, Ганцмодны боомт 8 замаар нэвтрүүлж байгаа нь хил нэвтрэхэд түгжрэл үүсгэдэг. Түүнчлэн, Хятадын талын нүүрсний агуулах хүртэлх зам нь хашсан нарийн зурвас байдаг тул гаалийнхны нэрлэдгээр “нарийн зам” үүсдэг аж. Ийм нарийсал түгжрэл үүсгэхгүйн тулд Ганцмодны боомтын нүүүрс тээвэрлэдэг замын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай юм.
- Ганцмодны боомт дээрх бүртгэл, хяналтын ажил Гашуунсухайтын адил цахим хэлбэрт шилжвэл үйлчилгээ илүү шуурхай болно. Хятадын тал энэ талаар санаачилгатай ажиллах хэрэгтэй байна.
- Хоёр улсын ачаа тээвэрлэлтэд төлбөр хураамжтай холбоотой гомдол байнга гардаг. Хууль болон хэлэлцээрээр тогтоосон албан ёсны татваруудаас гадна ӨМӨЗО-ы Баяннуур аймаг (Ганцмодны боомт оршдог)-аас орон нутгийн шинжтэй нэмэлт төлбөр, хураамжууд авч байгаа нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт үзүүлж байна. Тухайлбал, нүүрснээс тонн тутамд нь байгаль орчны хураамжид 20 юань, зам ашигласны төлбөрт 4 юанийг Баяннуурын захиргаанаас авдаг байна. Монголын тал зарим төрлийн төлбөр хураамжийг тэглэж байгаа юм. Хоёр талд авдаг энэ мэт төлбөр, хураамжийн талаар хоёр тал харилцан ойлголцох, цэгцлэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл (1)