
10 цагт: МЗХ-ны төв байранд "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
11 цагт: Тамхины хяналтын хуулийн талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан нар Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: "Интерном"-д гавьяат нисгэгч Т.Сугар агсны ажил амьдралын түүхээс өгүүлэх "Тэнгэрт бичсэн дурдатгал" номын нээлтийн ёслолын арга хэмжээтэй.
16 цагт: Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, хууль зүйн магистр (LL.M) Ж.Баярцэцэг “Эрх зүйн шинэтгэл дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр , Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим” 304-тоотод лекц уншина.
Өнөөдөр 11.00 цагаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах төвийн шинэ байрны нээлт Хүүхдийн хаяг тогтоох байранд болно.