
Nana энэхүү тоглолтоороо Ази тивээр хийх аялан тоглолтоо эхлүүлээд зогсохгүй дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм.
Тэрээр манай оронд гурав хонох бөгөөд өнөөдөр монголын түүх дурсгалын газруудад зочилж, амарч өнжих гэнэ.
“Remember the time” тоглолт маргааш UB паласын концертын их танхимд 19.00 цагаас эхэлнэ. Тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 60-120 мянган төгрөгийн үнэтэй байх ба дуучин Нана “Remember the time” тоглолтынхоо орлогын тодорхой хувийг говийн Мазаалайг хамгаалах үйлсэд хандивлах юм.
24tsag.mn