
“Шинэ үе” продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулга Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Батушка өдгөө “Мөрөөдлийн театр”-т ажиллаж байгаа юм. Энэ жил “Мөрөөдлийн театр” үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ой тохиож “Хамтдаа инээсэн гурван жил” хэмээх шилдгийн шилдэг тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьж байна. Өчигдөр гурван жилийн ойн тоглолтын хаалтын ажиллагаа болж энэ үеэр жүжигчин Т.Батушкад Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийн гардуулан өглөө.
Сэтгэгдэл (1)