Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Харилцааг гартаа авах сайхан аргууд

2014-3-02
0
ЖИРГЭХ

imagesХайр дурлалынхаа “меню”-г солих гэтэл удирдлага чамд биш, түүнд байна уу? Эхэндээ “эргүүлж” байгаа эрчүүд маань л санаачлагатай, самбаатай зан гаргахгүй бол, “Зөвшөөрлөө”, “Таалагдлаа” товч дарах эрх бидэнд л байдаг. Өөрөөр хэлвэл эрчүүд бидний таалалд нийцүүлдэг, хяналт бидэнд байж. Гэвч хэсэг хугацааны дараа заримдаа бид өөрийн мэдэлгүй харилцаан дахь бүх эрх мэдлээ тэдний гарт алдчихсан байдаг.
Харилцааныхаа хяналтыг эргээд өөрийн гарт оруул

Түүнийг түрүүлж бичих үед (цаг гаргах үед) л та хоёрын яриа сонирхолтойгоор өрнөж, түүнийг завтай үед л уулзаж, ая таалалд нь нийцүүлэхийг хичээх тусмаа хэт хэлбийгээд ирдэг. Үнэхээр ямар нэг зүйл болохгүй тийшээ яваад байгааг мэдэрдэг ч яаж нөхцөл байдлыг өөрчилж засахаа мэддэггүй. Ийм байдлаараа удах тусам тэр чамаас уйдаж харин чи тэр бүх ойлгомжгүй төвөгтэй байдлаас залхах болно. Энэ нь эргүүлээд бүхнийг байранд нь тавих арга огт байхгүй гэсэн үг биш л дээ.

Харилцааны эрх мэдлийн 100 хувийг өөрийнх болгочихоод, хайртай залуугаа “яв даа”, “ир дээ” гээд сууж байх нь ч жаргал биш. Эрүүл харилцааны үед хэн нэгнийхээ аяыг илт давуу харах биш хоёр биендээ найртайгаар зохицдог. Гэхдээ л удирдлагын 50 биш 60 хувийг эмэгтэй нь эзэмшдэг харилцаанд аахар шаахар асуудал үүсэх нь хамаагүй бага байдаг нь үнэн юм. Тийм болохоор “Би хичээл зүтгэл, цаг заваа зарцуулах хэрэгтэй. Үгүй бол ийм сайхан бүсгүйг хэзээ ч алдаж мэдэх нь” гэдэг бодлыг өөрт нь сануулах хөнгөхөн аргуудыг бэлдлээ.

1. Хөөрхөн гарсан эсвэл анх түүний хараад дурлаж байсан зургаа ашигла
Шууд аваачаад урд нь тавих уу, санаандгүй мэт энд тэнд орхих уу эсвэл фэйсбүүктээ нийтэлж зуу зуун “like” цуглуулах уу гэдэг нь чиний сонгох хэрэг. Гол нь түүнд өөрийгөө хичнээн үзэсгэлэнтэй, одоо ч энэ хэвээрээ бөгөөд өөр залуус чамайг шохоорхдог гэдгийг харуулахад л болно.

2. Өөр залуусыг ашигла
Түүний нүдэн дээр хамт ажилладаг эсвэл жирийн танил залуутай эелдэг яриа өрнүүлж, мөрөнд нь хүрч инээмсэглээрэй. Эсвэл багахан зүйлд тусламж хүсч болно. Дэргэд нь нэг удаа “Манай арван жилийн залуу ёстой мундаг болчихсон явна лээ” гэж ярь. Өөрөөс нь өөр эрэгтэй хүн ч чиний нүдэнд харагддаг, тэд өөрсдөө бас чам руу сонирхсон харц илгээдэг гэдгийг мэдрүүл.

3. Фэйсбүүктээ нууцлаг статус бич

Яагаав, нөгөө ямар ч утгаар ойлгогдож болдог ярианууд байдаг даа. Үүндээ найз бүсгүйчүүлийнхээ тусламжийг авч доор нь хэд хэдэн нууцлаг сэтгэгдэл үлдээлгүүл. Фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал сүлжээнд идэвхитэй байж, өөрийг нь мэдээгүй байхад чиний амьдралд олон сонирхолтой үйл явдлууд өрнөж байгааг мэдрүүл. Энэ бүхний дүнд чи өөрөө ч өөр зүйлст анхаарлаа хандуулдаг болно. “Зүрх сэтгэл энийг гэхэд, оюун бодол тэрийг гэх юм”, “Яагаад ч юм сэтгэл гэгэлзээд байх чинь ээ...”, эсвэл орж байгаа цасны зургийг тавиад “Романтик үдэш”, ямар ч хамаагүй цэцэгний зураг тавиад “Сайхан үнэртэй байлаа” гэж бичиж болно. “Юу болсон юм бол?” гэж бодогдохуйц л бол хангалттай.

4. “?” үлдээ

Түүнтэй хамт хийхээр төлөвлөсөн байсан зүйлийнхээ цагт өөр зүйл төлөвлө. Тэгээд түүнд амжихааргүй болсноо хэлээд сайхан хувцаслаж, өөрийгөө гоёод гар. Яагаад гэдгийг чинь асуувал “Өөр чухал юм гарчихлаа” гэж хэлээд нэмэлт тайлбар нэг их хэлэх хэрэггүй. Хэрэв бүр их шалгаагаад байвал йогийн сургалт судална, ээждээ бэлэг хайна, найзуудтайгаа уулзана, амьд хөгжмийн тоглолт үзнэ зэргээр тэр цагт төлөвлөсөн зүйлээ үнэнээр нь хэлээрэй. Бид худал хэлэх замаар зальдаж анхаарлыг нь татах гээгүй шүү дээ. Хамгийн гол нь чамд түүнээс илүүд үзэж цагаа зарцуулах зүйл бий шүү гэдгийг ойлгуулах л зорилготой юм. Өөртэй нь уулзахаас гадуур өөр зүйлс амжуул.

5. Бат үзэл бодолтой, сониуч эмэгтэй гэдгээ харуул
Түүний маш их санаа зовнидог, анхаарал хандуулдаг сэдвээр Facebook-тээ яриа өрнүүлэхүйц үзэл бодлоо бичиж тавь. Ярьсан юм бүхнийг нь анхааран, гайхшран сонсоод л өнгөрөх хэрэггүй. Лавшруулан асуулт асуухад бэлэн бай. Тэр ямар нэг сонирхолтой юм ярьж чадахгүй л бол анхаарал чинь түүнд татагдахгүй гэдгийг үйлдлээрээ ойлгуул.

6. Анхны харц
Хааяа харахад нь яг огт танихгүй дажгүй залуу руу хардаг шигээ, өөрөөр хэлвэл түүнтэй амьдралдаа анх удаа таарч байгаа мэт нууцлаг сайхан харцаараа мялаа.

Бага зэрэг түрэгдээд, харилцаагаа эхнээс нь зөв өрнүүлж чадаагүй байж болох ч дундуур нь аварч үлдэх боломжууд хэн хэнд маань бий. Эдгээр аргууд нь түүний анхаарлыг чамд буцааж татах бөгөөд цаашдын ухаалаг үйлдэл шийдвэрүүд чамаас л хамаарах болно. Хамгийн гол нь хэтрүүлж болохгүй гэдгийг л сануулъя.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 44444444444444444444 (202.170.67.252)
    6-2=4 arga bol nuhuruusuu naidvartai salgah arguud bna.huuhnuud mini hudlaa ym unshij zaavariig ni dagaj genedev dee
    2014 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    49 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    50 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    1 цаг 6 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    1 цаг 13 мин
  • Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ
    1 цаг 38 мин
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 7 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    17 цаг 50 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    18 цаг 30 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    18 цаг 34 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    18 цаг 57 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    19 цаг 27 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    19 цаг 37 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    20 цаг 23 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    21 цаг 38 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    21 цаг 39 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    22 цаг 1 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    22 цаг 10 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    22 цаг 54 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    23 цаг 7 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК