"Мазаалай баавгайг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэж байгаа дэлхийн алдарт дуучин Нана Квамэ Аброква манай улсад өчигдөр "Remember the time” тоглолтоо хийлээ.




“UB Palace”-д болсон уг тоглолтыг Монгол-Австрийн залуучуудын холбоо санаачлан, зохион байгуулж байгаа.
Софт реп чиглэлийг дэлхийд таниулсан герман дуучин Nana Монголд хөл тавьсан сэтгэгдлээ хуваалцахдаа “Монголчууд их найрсаг хүмүүс юм. Намайг халуун дотноор хүлээн авсанд баярлалаа. Онгоцоор 10 цаг нисч ирсэн болохоор жаахан ядарч байна” хэмээсэн юм. Дуучны тоглолтоос олсон орлогын тодорхой хувийг нэн ховордоод буй мазаалай баавгайг хамгаалах үйлсэд хандивлах болж байгаа нь нэгэн том онцлог юм. Дуу хөгжмөөр дамжуулан мазаалай баавгайн хамгааллын асуудлыг Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд сонордуулахаар зорьж буй энэ үйлс нь байгаль хамгаалагчдын талархлыг хүлээгээд байна. Ингээд түүний тоглолт ямар болж өнгөрснийг фото зургаар хүргэж байна. 



24tsag.mn