
Чөлөөт бөхийн “Моngolia open-2014” олон улсын тэмцээн “Буянт Ухаа” спортын ордонд өчигдөр нээлтээ хийсэн билээ. Тус тэмцээн өнөөдөр үргэлжилэн явагдах учиртай. “Мongolia open”-д энэ жил ОХУ, Хятад, Япон зэрэг арван орны баг тамирчид оролцож байна. Өчигдөр эрэгтэй 57, 65, 74, 97 кг-ын аваргууд, эмэгтэйчүүдийн 48, 55, 60,69 кг -ын медалиуд эзэндээ очсон. Харин үлдсэн жингүүд аваргууд өнөөдөр тодорно.