
Дэлхийн шилдэг кино тодруулах “Оскар” –ын 86 дахь наадам болж өнгөрлөө. Тус наадмын оргил мөч болох шилдэгийн шилдэг кино номинацид дэлхийн шилдэг зургаан кино нэр дэвшисэн юм. Ингээд хамгийн сэтгэл догдлуулсан мөч ирэхэд “12 жилийн боолчлол” хэмээх кино шилдэгээр тодорлоо. Тус кино өнгөрсөн онд дэлгэнцээ гарч олныг шуугиалаад байсан бүтээл юм. Түүнтэй хамгийн ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн кино бол яах аргагүй “Татах хүч” кино байлаа. “Татах хүч” энэ удаагийн наадмаас нийт зургаан шагнал авсан.