
Испаний Ла лигийг 26 дахь тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн билээ. Нийт 26 тойргийн дараах байдлаар мэргэн буучдын жагсаалтын Реал Мадрид клубын тоглогч Криштаниу Роналду тэргүүлж байна. Тэрээр энэ улиралд Ла лигт 23 гоол оруулаад байгаа юм. Түүний араас Атлетико Мадридын довтлогч Диего Кошта 21 гоолтойгоор явж байна. Харин гуравт алдарт Месси 16 гоолтой бичигдэж байна.