
Ямайк Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Уинфрид Шефер хөнгөн атлетикийн төрөлд олимпийн зургаан удаагийн аварга болсон Усэйн Болтыг 2016 онд Бразил Улсад болох Зуны олимпийн тоглолтод оролцсоных нь дараа багтаа урих бодолтой байгаа гэдгээ мэдэгдэв. Урд нь Усэйн Болт "Би Манчестер Юнайтэд багт тоглохыг хүсдэг" гэж хэлж байсан бөгөөд тус багтай хамт бэлтгэл хийж байсан удаатай.