
Өвлийн XIII дугаар олимпийн наадмыг ОХУ амжилттай зохион байгуулж дууссан. Аливаа нэг спортын болон урлагийн том наадам зохион байгуулахад их хэмжээний өртөгөөр бүтээн байгуулалт хийдэг. Үүнийхээ хэрээр гаргасан зардалаа эргүүлэн нөхөж авдаг учиртай. Тэгвэл Оросын телевизүүд “Сочи 2014” өвлийн олимпийн наадмыг шууд дамжуулж ойролцоогоор хоёр тэрбум рублийн ашиг олжээ. Тэд гадны орны телевизүүдэд өөрийн шууд дамжуулж буй контентээ өндөр үнээр худалдаж ийм хэмжээний мөнгө босгож чаджээ. Манай улсаас ТВ5 телевиз ганцаараа олимпийг шууд дамжуулсан бөгөөд эрхийг нь тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсан.
Сэтгэгдэл (1)