
Түүнийг клубынхээ үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлээгүй байхад л сургаар нь тус клубт хичээллэх хүүхдийн тоо нь бараг бүрдчихсэн байна. Монголын хамгийн өндөр сагсан бөмбөгч Шараваа гавьяатын хоёр хүү Ш.Энхийн-Од, Ш.Мөнхийн-Од өсвөрийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, нэг хүү нь шилдэг тоглогчоор шалгарч шигшээ багт багтжээ.
Дашрамд сонирхуулахад, Ц.Шаравжамцын аав, ээж гэр бүл удмаараа өндөр нуруутай хүмүүс байдгийг сагсанбөмбөг сонирхогчид мэддэг. Өдгөө ч түүний том хүү нь 15 настай хэдий ч 191 см өндөртэй болчихоод байгаа нь Монголын шилдэг сагсан бөмбөгчийн залгамж халаа удахгүй төрж гарах нь эргэлзээгүй юм.