
Нэрт жүжигчин Леонардо де Капрео өчигдөр Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн хэдий ч гар хоосон буцсан. Тэрээр ийнхүү дөрөв дэхь удаагаа Оскарт оролцсон боловч нэг ч шагнал авч чадаагүй юм. Гэхдээ нэрт кино шүүмжлэгч Робби Коллинз түүнийг удахгүй Оскарын эзэн болно гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Холливудын хамгийн чадварлаг жүжигчдийн нэг болох Лео 1994 онд шилдэг эрэгтэй туслах дүрд нэр дэвшсэн ч Томми Ли Жонст алдаж байжээ. 2005 онд “The Aviator” киноны гол дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн боловч Жэми Фокс Оскарын эзэн болсон юм. Түүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2007 онд мөн шилдэг эрэгтэй жүжигчинд нэр дэвшиж байв.