
Үндэсний супер лигийн 2013-2014 оны улирлын аваргын төлөө УБ Альянс Тэх Харцага болон СБЛ Хасын Хүлэгүүд багууд шалгаран үлдээд байгаа билээ. Тус хоёр багийн хувьд лигийн хамгийн арвин баялагтай багууд ба энэ ч утгаараа үнэнч хөгжөөн дэмжигчтэй багууд юм. Харцага баг лигийн дөрвөн удаагийн аварга бол Хүлэгүүд баг гурван удаагийн аварга баг. Харцага тав дахь цомоо өргөх үү, Хүлэгүүд дөрөв дэх цомоо өргөх үү гэсэн сонирхолтой цуврал бидний өмнө байна. Аваргын цуврал маргааш 19.00 цагаас Спортын төв ордонд эхэлнэ.
Сэтгэгдэл (1)