
“Эмэгтэйчүүдийн дүр төрх” сэдэвт Стрийт арт-Артивизм бүтээлийг Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд” ТББ, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран бүтээжээ.
Эмэгтэйчүүдийн олон дүр төрх, амьдралыг 20 гаруй залуу уран бүтээлчид өөрсдийн уран сэтгэмжээрээ сонирхолтой, бүтээлчээр илэрхийлсэн бөгөөд уг бүтээл нь Улаанбаатар хотын өнгө төрхөд давтагдашгүй нэгэн үзэмжийг нэмэх юм.
Артивизм гэдэг нь нийгмийн эерэг өөрчлөлт шаардлагатай сэдвүүдийн талаар урлаг, уран бүтээлчдээр дамжуулан нийгэмд нөлөөлөх арга бөгөөд орчин үеийн дэлхийн чиг хандлага болоод байгаа юм. Энэ аргын онцлог нь олон нийтийн дунд шууд ярихад таагүй боловч маш чухал сэдвүүдийн талаар мэдээлэл өгч, тэдний анхаарлыг хандуулж, өөрчлөлтөд уриалдагт оршино.
Бүтээлийн нээлт өнөөдөр 11.00 цагаас Сансрын туннелийн зүүн талын шинэ нүхэн гарцанд болно.
24tsag.mn