
NBA сар бүр шилдэг тоглогч, дасгалжуулагчийг нэрлэдэг уламжлалтай. Өнгөрсөн хоёрдугаар сарын шилдэг тоглогчоор Миами Хит багийн тоглогч Леброн Жеймс шалгарчээ. Тэрээр өнгөрсөн сард 30.8 оноо 8.1 самбар 6.7 оновчтой дамжуулалт дундчилж Миами Хит ес хожиж нэг хожигдсон гэсэн амжилт үзүүлсэн юм. "Хаан" Жеймс нэг сард 30-аас дээш оноо 8 –аас дээш самбар 6 –аас олон оновчтой дамжуулалт дундчилсан ҮСБХ-ний түүхэнд хоёрдахь тоглогч болсон байна. 1966 оны мөн хоёрдугаар сард Вилт Чамбэрлэйн ийм статистик үзүүлж байжээ.