
Өнгөрсөн шөнө улс улсын шигшээ багууд нөхөрсөг тоглолтууд хийлээ. Тэднээс хамгийн олон гоол орсон сонирхолтой тоглолт нь Португаль болон Камерууны шигшээгийн тоглолт байлаа. Португальд болсон тус тоглолтонд талбайн эзэд өрсөлдөгчөө 5:1 харьцаатай бус ниргэлээ. Гоолуудыг Криштиану Роналду хоёр, Мерилш, Коентрау, Эдино нар тус бүр нэг гоол хийжээ. Харин эсрэг багаас нэр төрийн ганц гоолыг Винсент оруулжээ. Багийн ахлагч Криштиану Роналду дубль хийснээр Португалийн бүх цаг үеийн мэргэн бууч болж байгаа юм байна. Тэрээр одоогийн байдлаар 48 гоолыг улсынхаа нэрийн өмнөөс оруулжээ.