
Ирэх наймдугаар сард “Asian fashion week” буюу Азийн загварын долоо хоног Монголд болох гэж буй. Тэгвэл тус наадамд оролцох моделиудийг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх бямба гарагт сонгон шалгаруулахаар болсон байна.
Энэхүү шалгаруулалтад Монголын бүх агентлагийн моделиуд оролцож, “Asian fashion week”-ийн тайзнаа алхах эрхийн төлөө өрсөлдөх юм.
Шалгаруулалт энэ сарын 8-нд “Сити” дээд сургуулийн байранд 12:00 цагаас болно.