
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд үргэлжилсээр байна. Эцсийн мөчид дэлхийн аваргын эрхээ авсан Францын шигшээ баг талбай дээрээ Нидерландын шигшээ хүлээн авч тоглолоо. Парист болсон тоглолтонд 2:0 харьцаагаар Францын шигшээ хожил авчээ. Францаас гоолуудыг Карим Бензема болон Матиуди нар оруулжээ. Тэд “Нисдэг Голланд” –ыг 1997 оноос хойш хожиж чадаагүй гэсэн хар цувралаа эцэс болголоо.