
Үндэсний лигийн аваргын төлөө Сүхбаатар СБЛ Хасын Хүлэгүүд болон УБ Альянс Тех ШУТИС Харцага багууд тунан үлдээд байгаа билээ. Тэгвэл хоёр багийн цувралын эхний тоглолт өчигдөр болж 95:84 харьцаагаар Хүлэгүүд эхний ялалтаа авчээ. Хоёр багийн ордонд хүрэлцэн ирсэн үзэгчдийг догдуулсан олон довтолгооноо амжилтай болгож байсан юм. Тэднээс энэ жилийн “Үнэ цэнэтэй” тоглогчийн шагналыг аваад буй Б.Билгүүн онцгой байж багаа 33 оноогоор тэргүүлсэн бол Харцага багийн ахлагч Б.Одбаяр 19 оноо авч багаа тэргүүлжээ.
Сэтгэгдэл (1)