
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн тун удахгүй АНУ –д болох гэж байгаа. Манай баг тамирчид “B” хэсэгт сугалаа таагаар орсон. Энэ хэсэгт ОХУ, Украйн, Япон, Гүржийн багууд багтжээ. Дэлхийн шилдэг арван орны баг тамирчид оролцдог тус тэмцээнд сул өрсөлдөгч үгүй. Сугалааны байдлаас харахад манай улс тун хатуу хэсэгт орсон юм. Тамирчид маань эхлээд хойд хөршийн бөхчүүдтэй учраа таарах бол дараа нь Японы хүчирхэг багтай өрсөлдөнө.