
“Тогдгор” хочит МУГЖ Д.Галсантогтох, МУГЖ Ө.Батжаргал, МУГЖ Л.Сүхбаатар тэргүүтэй битүү амьсгаагаар лимбэдэгчдийг ЮНЕСКО-д бүртгэн авчээ. Тэднийг дэлхийн соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвөлсний учир ийнхүү бүртгэн авсан байна.
Битүү амьсгаагаар Лимбэдэх уламжлалт арга барил нь дэлхийд Монголоос өөр аль ч улсад байдаггүй бөгөөд одоогоор Монголд битүү амьсгаагаар лимбэдэж байгаа ердөө арав гаруйхан хүн байгаа гэнэ.
А.Анар