
"Хязгааргүй" киног 1998-2002 онд Хүүхэд Залуучуудын Театр Киноны Хүрээлэнгийн дэргэдэх Театр киноны студид найруулагч И.Нямгаваагийн удирдлаган дор суралцаж төгссөн залуучууд /“Гэрэлт Медиа” групп/ ангиараа нэгдэн нийлж бүтээсэн бөгөөд тэд АНУ-д ажиллаж амьдарч байгаа багшийгаа киноныхоо ерөнхий найруулагчаар урьж ажиллуулжээ.
Зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кинонд Жаргал хэмээх сэтгүүлч залуугийн амьдралаар өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа олон асуудлыг хөндсөн байна.
Дашрамд дуулгахад "Хязгааргүй" киноны уран бүтээлчид Монголын кино урлагт мартагдах шахаад байсан "кино үзлэг"-ийг дахин сэргээж урлаг соёлын нэрт төлөөлөгчдөд киногоо урьдчилсан байдлаар үзүүлсэн бөгөөд тэднээс чамгүй сайн үнэлгээ аваад байгаа билээ.
24tsag.mn