
Тэрээр энэ удаагийн паралимпд цанын төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд маргааш 1000 метрийн ойрын зайд, 12-нд 10 км-ийн сонгомол техник, 16-нд 20 км-ийн тэших техникээр өрсөлдөх юм.
Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Б.Ганболд энэ жил 23 настай. Тэрээр цанын спортоор хичээллээд хоёр жил хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа аж.
Сонирхуулахад “Сочи-2014” XI өвлийн паралимпд нийт 45 орны 1650 гаруй пара тамирчид спортын таван төрөлд 72 багц медалийн төлөө өрсөлдөнө.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)