
Челси клубын дэмжигчдийн Монгол дахь албан ёсны клубын урилгаар ирж байгаа Диксон монгол фанатуудтайгаа хоёр өдрийг өнгөрөөх гэнэ.
Тэрбээр өнөөдөр Челси клубын дэмжигчдийн Монгол дахь албан ёсны клубын нээлтийн арга хэмжээнд оролцож хөгжөөн дэмжигчдэдээ гарын үсэг бүхий дурсгалын зүйлс бэлэглэхээс гадна азтай нэг фанат Челсигийн Stamford Bridge цэнгэлдэхэд зочилж хайртай багийнхаа тоглолтыг үзэх эрхийн бичгийн эзэн болох аж.
Мөн тэрээр өсвөрийн хөлбөмбөгчидтэй тусгайлан уулзахаар төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзаж, санал солилцож, Монголын рок попын бүх оддын тоглолтыг үзэхээр төлөвлөжээ.
Дашрамд дуулгахад энэхүү арга хэмжээ нь Chelsea TV-ийн 20 минутын нэвтрүүлэг болон гарах бөгөөд “Боловсол суваг” телевизээр ч мөн цацагдах аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)