
Тэрээр "Челси" клубын дэмжигчдийн Монгол дахь албан ёсны клубын урилгаар зочилж байгаа бөгөөд энэхүү клубын тэргүүн нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат аж.
Монголд хоёр хонох Керри Диксон дэмжигчдийнхээ албан ёсны клубын нээлтэнд оролцохоос авахуулаад олон зүйлийг хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал өсвөрийн хөлбөмбөгчидтэй тусгайлан уулзаж хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай санал бодлоо солилцох гэнэ.
Энэ үеэр Керри Диксон “Би Монголд анх удаагаа ирж байна. Сэтгэл үнэхээр хөдөлж байна. Маргааш болох Челси клубын дэмжигчдийн Монгол дахь Албан Ёсны Клубын нээлтэд оролцож хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа. Би Монголд ирэхээсээ өмнө Монголыг маш сайн судалсан. Тэр тусмаа Чингисийн Монгол гэдгээр нь илүү таньж, дотно санагдаж байна. Миний бодлоор Монголд хөлбөмбөг хурдацтай хөгжиж байна гэж харж байна. Монголын цаг агаарын байдлаас шалтгаалж ногоон талбайн хөлбөмбөг илүү хөгжөөгүй ч гэсэн заалны хөлбөмбөг хөгжих бүрэн боломжтой” хэмээн Монголд ирсэн анхны сэтгэгдлээ бидэнтэй хуваалцжээ.
Дашрамд дуулгахад энэхүү арга хэмжээ нь Chelsea TV-ийн 20 минутын нэвтрүүлэг болон гарах бөгөөд “Боловсол суваг” телевизээр ч мөн цацагдах аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)