
Анх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээн нь сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын боловсрол олгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой аж. Түүчнлэн тэмцээний аваргууд Польш улсын Плоцк хотноо нөхөрсөг тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.
Тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Биеийн Тамир Спорт Сонирхогчдын Холбоо, Монголын Спортын Шүүгчдийн Холбоо хамтран зохион байгуулж байна. Дашрамд сонирхуулахад, тус тэмцээн нь 2014 оны 02 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана. Харин тамирчдад зориулан 97 сургуулийн сурагчид болон Мотив хамтлаг, реппер Gee нар ая дуугаа өргөж, мэндчилсэн юм.
- See more at: http://zasag.mn/m/bzd/view/4733#sthash.joa5Mh0S.dpuf