
11.00 цагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүд, эдийн засагч судлаачдын хамт хүнсний болон вальют худалдааны захуудаар орж үнэ ханшийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар хэрхэн суларсан талаархи бодитой судалгаа хийхээр болжээ.
Үндэсний мэдээллийн төвд
11.10 цагт Топиус компанийн булцуут цэцгийн цайг хуурамчаар үйлдвэрлэж байгаа тухай тус компаниас хэвлэлийн бага хурал зарлалаа.
МН мэдээллийн төвд
11.00 цагт “Азийн хаалга-2014” олон улсын үзэсгэлэнгийн талаар ОХУ-ын бизнес эрхлэгчид, зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
11.30 цагт УДБЭЧ-ын гоцлол дуучин Д.Амаржаргалын “Есөн эрдэнийн эх орон” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
12.00 цагт “Ноёд констракшн”-ы захирал С.Билэгтийн өмгөөлөгч хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт Мэргэжлийн анчдын холбооноос Галт зэвсгийн тухай хууль болон анчдын асуудлаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Хүнд өвчтэй Э.Эрдэнэбулган охины ээж хэвлэлийнхэнд хандлаа. Өдөр өдр өөр бие нь муудаж цаг ямагт өвчиндөө шаналж буй охиныг БНСУ-д эмчлэх боломжтой аж.
Сэтгэгдэл (1)