Хоёр цаг орчмын өмнө "Хүчит шонхор" захын хашаа нурж, зэргэлдээх зогсоолд байсан машинуудыг эвдэлсэн хэрэг гарлаа. Уг хэргийн улмаас зургаан машин эвдэрсэн байна. Азаар хүн бэртээгүй аж. Харин машинуудын цонх, шил хагарч хамрын хэсэг нь цөмөрчээ. Одоо хохирогчидтой "Хүчит шонхор" захын удирдлагууд уулзаж байна. Тус захын удирдлагуудын зүгээс хохирлын бүрэн барагдуулахаа хэлж, уучлал гуйжээ.








24tsag.mn
Сэтгэгдэл (6)