Хөвсгөл аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн хойд хязгаарын сум болох Цагааннуур суманд ажиллаж “Зүүн тайга”-ын цаатан иргэдтэй уулзсан байнаТус суманд цаатан 70 өрхийн 280 орчим иргэд 1615 толгой цаа маллан амьдардаг ба аймгийн прокуророор ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллах үеэр дээрхи сумын хойд хил орчмын Улсын тусгай хамгаалалтай газраас тус сумын харьяат Д, Г, Г, С нар нь баавгай 2, буга 1, согоо 1-ийг хууль бусаар агнасан хэргийг илрүүлэн шалгаж, хяналт тавин ажиллаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/

















































