
Италийн алдарт АС Милан клуб аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтонд өрсөлдөгч Атлетико Мадридын талбайд бут ниргүүллээ. Эхний тоглолтыг талбайдаа хүлээн авч 1:0 –ээр хожигдсон. Тэд энэ удаа 4:1 –ээр хожигдож аваргуудын лигээс хасагдлаа. Атлетикогоос Диего Кошта хоёр, Арда Туран, Раул Карсия нар гоол оруулжээ. Милан клуб өөрийн улсын лигтээ 12 дугаар байранд бичигдэж байгаа. Энэ жил “улаан, харууд” –ын хувьд тааруухан жил болж байна. Миланы цорын ганц гоолыг Кака хийжээ.