
Сүүлийн өдрүүдэд Ювентүс клубтай нэр холбогдоод буй Манчестер Юнайтедийн довтлогч Робин Ван Перси “Олд траффорд” -ыг орхиж болзошгүй бололтой. Түүнийг 2012 оны зун Арсеналаас 24 сая фаунтаар Манчестер Юнайтедад багтаа урвуулж чадсан. Ван Перси “Улаан чөтгөрүүдтэй” дөрвөн жилийн гэрээг үзэглэсэн. Тэр гэрээнд тусгагдсан нэгэн сонирхолтой заалт бол "Хэрвээ Манчестер Юнайтед лигтээ топ дөрвөн багийн нэгт орж чадахгүй бол өөр клубуудтай ярилцаж болно." гэх зүйл юм. Алекс Фергусон ажлаа өгч өөрийгөө залгамжлуулж Д.Моуесоор багаа удирдуулсан. Харин түүний удирдсан баг тэргүүлэгчээс 18 оноо алдаж, зургаадугаар байранд явж байгаа.