
Энэхүү тэмцээн нь цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, нэрээ нууцлах, ингэхдээ интернэт дэх найзуудаа, тэдний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх, хүлээцтэй, тэвчээртэй хандах талаар залуучуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж.
Тэмцээнд бүжиглэх сонирхолтой хүүхэд залуучууд баг хамтлагаараа оролцох бөгөөд нэг багт хэдэн ч хүн байж болох юм.
Хэрэв та тэмцээнд оролцохыг хүсвэл Глоб Интернэшнл төвийн НАЙЗ бүлэгт элсч, оролцох эрхээ авах гэнэ.
Шалгаруулалтыг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулах бөгөөд шагналын хувьд, I байр нэг 400,000 төг, II байр нэг 300,000 төг, III байр нэг 200,000 төг байх аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.globeinter.org.mn цахим хуудас болон Глоб Интернэшнл төвийн фейсбүүкийн “NICE НАЙЗ” хуудас болон “НАЙЗ” бүлгээс аваарай.
24tsag.mn