
Арсеналын Месут Өзил өнгөрсөн шөнө Байерн Мюнхен багийн эсрэг хийсэн тоглолтын гуяндаа гэмтэл авчээ. Тэрбээр тоглолтын хоёрдугаар үе дөнгөж эхлээд талбайг орхисон юм. Хэр хугацаанд тоглохгүй байх нь тодорхойгүй байгаа бөгөөд ямартай ч ПЛ-тээ ирэх ням гаригт хийх Тоттенхэмийн эсрэг тоглолтод оролцохгүй гэж албан ёсны эх сурвалж мэдээллэж байна. “Арсенал” яг одоогийн байдлаар Тео Уалкотт, Жек Уилшир, Арон Рамси, Крейн Монреал гэсэн шилдгүүдээ бэртэлд алдаа байгаа билээ.