
Андрю Байнум Индианагийн өмсгөлтэй анхны тоглолтоо хийж, багаа хожилд хүргэхэд тусаллаа. Тэрээр сэлгээнээс 16 минут тоглохдоо 8 оноо, 10 с.б.а хийж тун дажгүй амжилт үзүүлсэн байна. А.Байнум нь өмнө нь Лэйкрес болон К.Кавалерс багуудад тоглож байсан юм. Тэрээр ирээдүйтэй тоглогч гэж яригдаж байсан ч харамсалтай бэртэл гэмтэл түүнийг тойрон гарахгүй байсаар өдийг хүрчээ.