
Эр цэргийн баяр "Монгол цэргийн өдөр" -т зориулсан "Эр хүн танаа" бөхчүүд дуучдын хүндэтгэлийн нэгдсэн тоглолт энэ сарын 18-нд 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Энэ тоглолт "Тэнхээт эрсийн тэнгэрлиг аялгуу" нэрээр сүүлийн жилүүдэд зохиогдож үзэгчид, бөх сонирхогчдын үзэх дуртай уламжлалт болоод байсан. Энэхүү тоглолтонд чадварлаг дуулдаг олон бөх, нэртэй дуучид, үндэсний бөхийн гараа дэвээний үзүүлбэр зэрэг олон хөтөлбөр багтаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (1)