
ОХУ-ын Сочи хотод ХI паралимп тав дахь өдрөө явагдаж байна. XI паралимпийн наадамд эх орноо төлөөлөн Монгол Улсын тамирчин Б.Ганболд Сочигийн цасан замд уралдаж байгаа бөгөөд тэрбээр энэ сарын 10-нд 1000 метрийн ойрын зайд уралдан 14 дүгээр байр эзэлсэн бөгөөд өнөөдөр нэг км-ийн чөлөөт тэшилтийн замд уралдах учиртай. Харин 16-нд буюу хаалтын өдөр 10 км-ийн чөлөөт тэшилтийн төрөлд өрсөлдөнө. Одоогоор медалийн хүснэгтийг ОХУ –ын тамирчид 11 алт, 14 мөнгө, есөн хүрэл нийт 34 медальтайгаар тэргүүлсэн хэвээр байна. Түүний араас ХБНГУ дөрвөн алт, Украин гурван алт, гурван мөнгө, таван хүрэл медальтайгаар удаалж байна.